Description
Элэг нь маш их хэмжээний шим тэжээлээр баялаг бөгөөд үүгээр зогсохгүй биоидэвхит тэжээллэг чанар ихтэй байдаг. Элэг нь биед маш амархан шингэдэг бөгөөд элгийг хоол хүнсэндээ хэрэглэх амархан хувилбар нь элэгний нухаш болгон хоол ундандаа хэргэлэх эсвэл элэгээ шарж идэх байдаг байна.
Элэг нь элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг гэнэ. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 болон С витаминаар хамгийн баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэдэг элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг ажээ. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ.
Элэг нь дотроо:
А аминдэм: Элэг нь нүдний эрүүл мэнд, арьсны эрүүл мэнд, эсийн эргэлтэд тустай өөх тосонд уусдаг витамин А аминдэм ихтэй.
Төмөр: Элэг нь төмрийн агууламж өндөр тул булчингийн үйл ажиллагаа, тархины үйл ажиллагаа, гемоглобин үүсэхэд чухал үүрэгтэй тул эрч хүчтэй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Зэс: Зэс бол мэдрэлийн болон дархлааны тогтолцооны эрүүл мэндэд сайн. Энэ нь бидний яс, үе, үс, арьс, хумсны эрүүл мэндийг хариуцдаг холбогч эд болох коллагеныг үйлдвэрлэхэд тусалдаг.
Б витаминууд: Б бүлгийн аминдэмийн гайхалтай эх үүсвэр. Энэ нь ялангуяа В12 витамин ба фолийн агууламж өндөртэй.