“Эрдмийт” ХХК-ийн тухай
“Эрдмийт” ХХК /Erdmeat LLC/ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн үйлдвэрийн бүсэд байрлах мах боловсруулах үндэсний үйлдвэр юм.
Манай үйлдвэрийн түүх 1997 онд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрээс эхэлдэг. Манай компани уг үйлдвэрийг 2011 онд худалдан авч, үйлдвэрлэлийн байр, технологийн дамжлага, хөргөлтийн хүчин чадлыг үе шаттай шинэчлэн өргөтгөж, өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Бид үхэр, хонь, ямаа, адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгч, байгууллага, гэрээт харилцагч болон экспортын захиалгад зориулан ангилж бэлтгэн нийлүүлдэг.
Түүхий эдээ Булган аймаг болон бусад нийлүүлэгч бүс нутгийн малчид, бэлтгэн нийлүүлэгчдээс гарал үүсэл, дагалдах баримт бичгийн шаардлагын дагуу хүлээн авдаг.
Бэлчээрийн мал аж ахуйн түүхий эдийн онцлогийг хадгалах, үйлдвэрлэлийн дамжлага бүрд хяналт тавих, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тогтвортой хангах нь бидний үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх хяналт
- 1
Хүнсний аюулгүй байдлын хяналт нь эцсийн бүтээгдэхүүнээс бус, малыг үйлдвэрт хүлээн авах үеэс эхэлдэг.
- 2
Үйлдвэрт ирсэн малын гарал үүсэл, дагалдах баримт бичгийг шалгаж, малын эмч эрүүл мэндийн үзлэг хийнэ. Шаардлагатай тохиолдолд дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсны дараа технологийн дамжлагад шилжүүлнэ.
- 3
Малыг технологийн горимын дагуу төхөөрсний дараа толгой, дотор эрхтэн болон гулууз маханд мал эмнэлгийн хяналт, үзлэг хийнэ.
- 4
Шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүнийг ангилж бэлтгэн, бүтээгдэхүүний онцлогоос хамааран хөргөх, хөлдөөх, вакуум савлах, багцлах болон хадгалах дамжлагад шилжүүлдэг.
Чанар, хүнсний аюулгүй байдал
“Эрдмийт” ХХК нь чанар болон хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, HACCP-ийн зарчимд тулгуурлан технологийн дамжлага бүрийн хяналтыг зохион байгуулдаг.
Түүхий эд хүлээн авахаас эхлээд мал эмнэлгийн хяналт, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, температурын горим, бүтээгдэхүүний боловсруулалт, савлагаа, хадгалалт, түгээлт хүртэлх үе шат бүрд холбогдох хяналт, бүртгэлийг хөтөлнө.
Үйлдвэрлэлд мөрдөж буй менежментийн тогтолцоо:
Дотоод хяналтын лаборатори
Манай үйлдвэр үйлдвэрлэлийн дотоод хяналтын лабораторитой.
Лабораторийн хяналтаар түүхий эд, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн орчны холбогдох үзүүлэлтүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналт тавьж ажилладаг.
Баталгаажуулах болон тусгай шинжилгээ шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний сорьцыг эрх бүхий хөндлөнгийн лабораторид хүргүүлэн шинжлүүлнэ.
Ингэснээр дотоод хяналт болон хөндлөнгийн баталгаажуулалтыг хослуулсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг.
Үйлдвэрлэлийн хүчин чадал
- Манай үйлдвэр үхэр, хонь, ямаа, адуу боловсруулах технологийн шугамтай.
- Мал боловсруулах шугам нь хоногт 150 хүртэл бод мал эсвэл 600 хүртэл бог мал боловсруулах хүчин чадалтай.
- Мөн ястай мах хөрөөдөх, мах шулж ангилах, хэсэглэх, хэрчих, татах, жингийн дагуу багцлах, вакуум савлах зэрэг бүтээгдэхүүн бэлтгэлийн дамжлагуудтай.
- Үйлдвэр нь нийт 1,500 тонн хүртэл хадгалалтын багтаамжтай, аммиакийн хөргөлтийн систем бүхий хүйтэн агуулахтай.
Үйлдвэрлэлийн бодит хүчин чадал нь малын төрөл, бүтээгдэхүүний ангилал, боловсруулах технологи болон тухайн үеийн үйлдвэрлэлийн горимоос хамаарна.
Бидний давуу тал
Мал хүлээн авахдаа гарал үүсэл болон дагалдах баримт бичгийг шалгаж, малын эмчийн үзлэг, үйлдвэрлэлийн дараах хяналтыг хэрэгжүүлдэг.
Мах, махан бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүний төрөл, технологийн шаардлагад тохирсон температурын горимд хөргөх, хөлдөөх, хадгалах нөхцөлөөр хангана.
Үйлдвэрлэлийн дотоод лабораторийн хяналтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, шаардлагатай баталгаажуулах шинжилгээг хөндлөнгийн лабораториор хийлгэнэ.
Хэрэглэгч болон байгууллагын захиалгад нийцүүлэн махыг ястай болон ясгүйгээр ангилж бэлтгэх, хэсэглэх, хөрөөдөх, хэрчих, татах, жингийн дагуу багцлах болон вакуум савлах боломжтой.
Манай үйлчилгээ
Мал төхөөрөх үйлчилгээ
Үйлчлүүлэгч амьд малаа үйлдвэрийн хүлээн авах хэсэгт авчирснаар гарал үүсэл, дагалдах баримт бичгийн шалгалт, мал эмнэлгийн үзлэг, технологийн дагуу мал төхөөрөх, гулууз болон дотор эрхтний дараах хяналт, хөргөлт хүртэлх үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл, үнэ болон хүлээн авах цагийн мэдээллийг урьдчилан лавлана уу.
Мах ангилж бэлтгэх
Үхэр, хонь, ямаа, адууны махыг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн ангилж бэлтгэнэ.
Ястай мах хөрөөдөх, мах шулж ангилах, хэсэглэх, хэрчих, татах болон бусад захиалгат бэлтгэлийг бүтээгдэхүүний төрөл, технологийн боломжид нийцүүлэн гүйцэтгэнэ.
Савлагаа, багцлалт
Бүтээгдэхүүнийг зориулалт, жин болон захиалгын шаардлагад нийцүүлэн савлаж, шаардлагатай бүтээгдэхүүнийг вакуум савлагаагаар бэлтгэнэ.
Байгууллагын болон бөөний нийлүүлэлт
Ресторан, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний байгууллага болон бусад гэрээт харилцагчдад бүтээгдэхүүний төрөл, ангилал, жин, савлагаа, нийлүүлэлтийн давтамжийг тохиролцон нийлүүлэх боломжтой.
Экспортын захиалга
Экспортын худалдан авагчийн бүтээгдэхүүний ангилал, зүсэлт, савлагаа болон нийлүүлэлтийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн бэлтгэх боломжтой.
Экспортын нийлүүлэлтийн нөхцөл нь тухайн улсын мал эмнэлэг, хорио цээр, импортын шаардлага болон талуудын гэрээний нөхцөлөөс хамаарна.
Манай бүтээгдэхүүн
Бүх бүтээгдэхүүн үзэх“Эрдмийт” нэрийн дэлгүүр болон онлайн сувгаар үхэр, хонь, адуу, ямааны мах, дотор мах, дайвар бүтээгдэхүүн, ангилан бэлтгэсэн мах, багц болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Бүтээгдэхүүний нэр төрөл, бэлэн байдал болон үнэ нь улирал, түүхий эдийн нийлүүлэлтээс хамааран өөрчлөгдөх боломжтой.
Бүтээгдэхүүний ангилал
Бусад үйлдвэрлэгчээс нийлүүлж буй гахай, тахиа болон бусад бүтээгдэхүүнийг тусад нь “Бусад нийлүүлэгчийн бүтээгдэхүүн” ангилалд харуулна.
Байгууллагын захиалга, хамтын ажиллагаа
Та ресторан, нийтийн хоол, худалдаа үйлчилгээ, уул уурхай, үйлдвэр, сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын тогтмол мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт сонирхож байгаа бол манай борлуулалтын багтай холбогдоно уу.
Бүтээгдэхүүний төрөл, жин, ангилал, савлагаа, нийлүүлэх давтамж болон төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцоно.